Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 05 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Булган , Цахир сумдын нутгаар 3,2-5,9 градус дулаан, бусад сумдын нутгаар 7,1-12,4 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат суманд 25,0 градус, Өлзийт,Өгийнуур сумдад 24,0 градус, Батцэнгэл, Хотонт сумдад 23,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Цахир сумдад 11,0 градус, Чулаат суманд 9,0 градус, Төвшрүүлэх суманд 9,0 градус ,бусад сумдын нутгаар 3,0-8,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 9,0 градус , бусад сумдын нутгаар 10,0-14,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэмандал,Хашаат сумдад 53,0 градус, ӨндөрУлаан суманд 50,0 градус, бусад сумдын нутгаар 42,0-48,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Төвшрүүлэх, Чулуут сумдад 12,0 градус , ӨндөрУлаан суманд 11,0, бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Хашаат суманд 5 өдөр,Эрдэнэмандал,Хотонт сумдад 4 өдөр,Өлзийт,Батцэнгэл сумдад 3 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх,Өгийнуур сумдад 2 өдөр, бусад сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-4 удаа хур тунадас орж, 0,8 – 22,6 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 22,6 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 0,8 мм тунадас орсон байна.Цахир, Хашаат сумдад бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 9 -23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секунтэд 23 метр, Эрдэнэбулган суманд секунтэд 21 м/с,Өлзийт суманд секунтэд 19 м/с, Тариат суманд секунтэд 16м/с, Хашаат, Чулуут, Хотонт сумдад секунтэд 14 м/с ,Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Булган сумдад секунтэд 12 м/с, Хангай, Цэцэрлэг,Жаргалант сумдад секунтэд 10 м/с, бусад сумдын нутгаар 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 9 өдөр, Тариат, Эрдэнэбулган сумдад 7 өдөр, Чулуут, Өлзийт, Хайрхан сумдад 5 өдөр,Төвшрүүлэх,ӨндөрУлаан сумдад 3 өдөр, Цэцэрлэг,Хашаат, Жаргалант, Хотонт сумдад 2 өдөр, Хангай, Цахир ,Булган сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 05 -р сарын 10 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар ургамлын ургалтын байдал Чулуут суманд сайн, Батцэнгэл, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд байна. Ургамлын өндөр 1-4 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл, бод мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа